Нийслэл, дүүргийн нэг цэгээс лавлагааны ажилтнуудад хандаж холбогдох зөвлөгөө мэдээллийг авч болно. Манай мэдээллийн сангаас ажиллаж байсан байгууллагынхаа даргын тушаал, цалингийн тодорхойлолт, бусад нэр холбогдох баримтын лавлагаа, хуулбарыг авч болно.

Төрийн архивт тухайн байгууллагын баримт хадгалагдаагүй болон шүүгээд олдоогүй талаарх лавлагаа авч оршин суугаа дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ.

Нийслэлийн Архивын газрын Лавлагаа мэдээллийн ажилтнуудад хандаж, ажилласан жил буюу тушаал, цалингийн тодорхойлт, бусад нэр холбогдох баримт шүүлгэж лавлагаа авна.

Аль дүүрэг, аль нотариатчаар батлуулж байснаа мэдэж байх, мөн батлуулсан хугацаа, баримтын нэр төрлийг тодорхой мэдэж байх /Гэрээ, үл хөдлөх, өв залгамжлал/

Өмчийн оролцоотой зарим банкнуудын байнга болон 70 жил хадгалах баримтууд, тухайлбал ажиллаж байсан байгууллагын нэр, он цагийг бүрэн зөв мэдэж байх, тухайн иргэний овог нэр, эрхлэж байсан албан тушаалыг мэдэж байх

Хэрэв тухайн шүүлгэж буй баримт, иргэний талаар зохих мэдлэгтэй бол болно. Тухайлбал ажиллаж байсан байгууллагын нэр, он цагийг бүрэн, зөв мэдэж байх, тухайн иргэний овог нэр, эрхлэж байсан албан тушаалын мэдэж байх

1. Иргэний үнэмлэхний хуулбар
2. Төрийн сан банкны 200051059 дансанд 3000 төгрөг тушаасан баримт
3. Нас барсан хүнд лавлагаа авах бол нотлох баримт бичгийн хуулбарыг тус тус бүрдүүлнэ.

1. Лавлагаа авах гэж буй хүний иргэний үнэмлэхний хуулбар
2. Нас барсан бол нас барсны гэрчилгээ түүнийг батлах баримт бичиг /Нас барсанг батлах баримт бичиггүй бол нас барсан лавлагааг авч ирнэ/
3. Өргөдөл /Тус архивын газраас хэний нэр дээр, юуны учир лавлагаа хүсэж байгаа талаар тодруулан бичих
4. Захиалгын хуудас бөглөх /Архивын ажилтнаас авна/
5. Лавлагааны төлбөр 1000 төгрөг тушааж баримтыг хавсаргана. /200051059 тоот дансанд

Нийслэлийн Архивын газар
Хаяг: Чингэлтэй дүүрэг 4 хороо Ж.Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 3-р байр
Утас: 315066, 327054